Толгойн өвдөлт бол орчин цагийн хүн бүрт тохиолддог түгээмэл зовиурын нэг билээ. Хүрээлэн байгаа орчны бохирдол, дуу чимээ, стресс, халдварт өвчин, хууч өвчин гээд маш олон төрлийн зүйлээс болж таны толгой өвддөг. Дараах 4 төрлийн өвдөлтийн үед юу хийх хэрэгтэйг танд зөвлөе.
Ихэвчлэн энэ төрлийн өвдөлт нь стресстэй холбоотой үүсдэг.
Алх: 10 минутын турш алхахад таны өвдөлт намдаж эхлэх болно. Учир нь тархины дамжуулагч мэдрэлийн эсүүд хэвийн түвшинд очдог. Стрессээс болж эдгээр эсүүд нь өвдөлтийг давжуулж эхэлдэг байна.
Яг тархины чинь нэг талаар машин гарцан юмшиг өвдөх тэр мэдрэмж. Тархины химийн үйл ажиллагаанаас болж ийм өвдөлт бий болдог. Гэрэл болон дуу чимээ нь энэ өвдөлтийг улам ихэсгэдэг.
Ус, шингэн уу: Кофе инергийн ундаа уусан ч болно. Энэ нь таны тархины химийн үйл ажиллагааг тогтворжуулж эхлэнэ.
Хөмсөг хацрын дээд талаар хүчтэй өвдөлт мэдрэгдэх. Алерги, чихны өвчин, шүдний өвчин, усанд орж байхдаа бохирдуулах, ханиад гээд олон төрлийн шалтгаанаас болж ингэж өвддөг.
Хамрын хөндийтэ холбоотой өвдөлт учир хамгийн хэвийн үйл ажиллагааг дэмжих дусаалга хэрэглэж болно. Хамраа угаах арга хэмжээ мөн авах хэрэгтэй. Мөн ус уух нь үр дүнтэй.
Өвдөлтийн үед нүд бага зэрэг улайсан зовхи буусан шинжтэй байдаг.
Хүчилтөрөгч ав: 20 минутын хугацаатай хүчилтөрөгч хэрэглэж болно. Эсвэл цэвэр агаарт гарах хэрэгтэй.
Юу юугүй эм уухаасаа өмнө эдгээр аргуудыг туршаад үзээрэй.