Шинэ санааг хаанаас олж авах вэ гэж толгойгоо гашилгах хэрэггүй. Орчинг нь бүрдүүлсэн үед тэр таны дээрээс бороо шиг урсан орж ирэх болно. Дараах газруудыг шинэ санааг олж авахдаа ашиглаарай.
Стив Жобс уулзалтанд явах үедээ алхдаг замд их дуртай байсан. Стэнфордын их сургуулиас гаргасан судалгаагаар таны бүтээлч сэтгэлгээ алхаж байхад болон богино хэмжээний хөгжилтэй аялалын дараа сайжирдагийг илрүүлсэн байна. Магадгүй та гадагшаа гарах боломжгүй бол үүдний өрөө, ажлын коридороор алхаж яагаад болохгүй гэж.
Судалгаанаас үзэхэд маш сайн нойрсож байгаа үед бүтээлчээр сэтгэх чадвар ихэсдэг байна. Үүний учир нь таны унтаж байх үед таны тархи бүх мэдээллийг бичиж тэмдэглэж эхэлдэг учир энэ боломжийг ч гэсэн таны тархи алддаггүй байх нь.
Үүний учир нь алкахол тодорхой түвшинд хэрэглэсний ачаар таны тархи хайрцагнаас гарж сэтгэх боломжтой болдог байна. Зарим тохиолдолд хэтрүүлэн хэрэглэснээр бүтээлч чанар мэдэгдэхүйц хувиар буурдагийг мөн илрүүлжээ.
Шүршүүрт орж байх үед таны бие маш сайн амарснаар таны тархи чөлөөлөгдөн бүтээлч байдлыг ихэсгэдэг.
Эрдэмтэдийн судалснаар чимээ шуугиан багатай газар бүтээлчээр сэтгэх чадвар ихэсдэг гэдгийг илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл кофе шопын намуун аялгуу, чимээгүй орчин танд туслах болно.
Гэхдээ хүн бүрийн хувьд яг адилхан байх албагүй. Бидний санаанд ч орохгүй газраас шинэ санаанууд ундарч болох юм.
Шинэ санаагаар жигүүрлэн амжилт өөд тэмүүлцгээе!